Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Паралимпийн нээлт боллоо

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV дахь паралимп эхэллээ. Энэ удаагийн "Рио-2016" паралимпид Монголын найман тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр жүдо бөхөөр А.Мөнхбат, Б.Ууганхүү хүч үзэх бол бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Паралимпийн нээлт боллоо
Паралимпийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV дахь паралимп эхэллээ. Энэ удаагийн "Рио-2016" паралимпид Монголын найман тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр жүдо бөхөөр А.Мөнхбат, Б.Ууганхүү хүч үзэх бол бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл оролцоно.

Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ. Жүдо бөхийн сугалаа гарсан бөгөөд жин бүрт 12 тамирчин багтжээ. Тэмцээний 60 кг-д Б.Ууганхүү эзэн орны бөх Мэсута Понтэс, 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай эхний тойрогт оноолт таарсан.

Харааны бэрхшээлтэй иргэд В1, В2, В3 ангилалд багтдаг байна. Манай тамирчид В3 буюу сул харааны ангилалд хамрагдсан. Харин хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа оролцож байгаа Г.Цогтгэрэл бөөрөнцөг болон зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм. Түүний бөөрөнцөг шидэлтийн тэмцээн маргааш өглөө болно.

Хуваалцах