Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Параспортын баг байгуулна

Параспортын зургаан төрлөөр Үндэсний шигшээ баг байгуулна. Үүнийг БСШУС-ын сайдын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн А/131 тушаалаас үндэслэн параспортын тамирчин, дасгалжуулагчдыг энэ сарын 20-ны дотор сонгон шалгаруулах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Параспортын баг байгуулна
Параспортын баг байгуулна. Зураг: МҮОНРТ

Параспортын зургаан төрлөөр Үндэсний шигшээ баг байгуулна. Үүнийг БСШУС-ын сайдын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн А/131 тушаалаас үндэслэн параспортын тамирчин, дасгалжуулагчдыг энэ сарын 20-ны дотор сонгон шалгаруулах гэнэ.

Үүнд буудлага, байт харваа, хөнгөн атлетик, пауэрлифтинг, уулын цан, жүдогийн төрөл багтаж байгаа бөгөөд тус шигшээ багийн тамирчид ирэх 2020 он хүртэл нэг баг болон бэлтгэл сургуулилтаа хийх юм.

Энэ талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Л.Бат-Отгон "Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгохдоо өнгөрсөн дөрвөн жилийн амжилтыг харна. Гэхдээ нэг багт хичнээн тамирчин орох вэ гэдгийг Биеийн тамир спортын хорооноос шийддэг учраас бид сайн мэдэхгүй байна" хэмээв.

Сонирхуулахад Паралимпийн хороо Спортын төв ордоны нэг давхарт байрлаж байна.

Хуваалцах