Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Парисыг зорих хүчтэнүүдийн нэрс тодорлоо

Парисын олон улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 30, 31-нд болно. Үүнд оролцох Монгол Улсын тамирчдыг танилцуулъя.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисыг зорих хүчтэнүүдийн нэрс тодорлоо
Парисыг зорих хүчтэнүүдийн нэрс тодорлоо. Зураг: МҮОНРТ

Парисын олон улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 30, 31-нд болно. Үүнд оролцох Монгол Улсын тамирчдыг танилцуулъя. 57 кг-д “Гацуурт-Олимп” клубын тамирчин С.Батболд, 61 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Хаш-Эрдэнэ, “Хасу-Мегастарс” клубын тамирчин Б.Нэмэхбаяр, “Гацуурт-Олимп” клубын тамирчин Г.Отгонбаатар, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, “Ганьт” клубын тамирчин Ц.Чингэс, 70 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Алтангэрэл, “Алдар” спорт хорооны тамирчин Н.Лхамгармаа, 86 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин П.Өсөхбаатар, Л.Төртогтох, 97 кг-д “Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат, “Хүч” спорт хорооны тамирчин Н.Золбоо нар багтав. Дасгалжуулагчаар Б.Баяраа, Л.Энхбаяр, шүүгчээр олон улсын шүүгч А.Батмөнх томилогдсон байна.

Хуваалцах