Парисын алтан Гран при өндөрлөлөө
Эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн багийн дүнг гаргахад Монголын баг, тамирчид 60 оноотой 2-р байрт орсон ба АНУ-ын баг, тамирчид 87 оноотой тэргүүлсэн байна
Мэдээллийн алба

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн 8,9-ний өдрүүдэд сонгомол барилдаан болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн алтан Гран при тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 29 орны баг тамирчид оролцсон бөгөөд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-ын жингийн ангилалд барилдсан Дамдинбазарын Цогтбаатар, 61 кг-ын жингийн ангилалд барилдсан Э.Ням-Очир, 65 кг-ын жингийн ангилалд барилдсан МУГТ Ганзоригийн Мандахнаран нар тус тус жингийнхээ ангилалд түрүүлжээ. Харин 74 кг-ын жингийн ангилалд барилдсан Пүрэвжавын Өнөрбат мөнгөн медаль хүртсэн бол 97, 70 кг-ын жингийн ангилалд барилдсан Доржхандын Хүдэрбулга, Буянжавын Батзориг нар хүрэл медалийн эзэн болжээ. Эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн багийн дүнг гаргахад Монголын баг, тамирчид 60 оноотой 2-р байрт орсон ба АНУ-ын баг, тамирчид 87 оноотой тэргүүлсэн байна


















