“Парисын дарь эхийн сүм”-ийн гол дүрд Н.Баярмаа тоглоно
Аугаа хайр дурлалын мөнхийн дуулал болсон “Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийн гол дүр болох Эсмеральдад УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа тоглохоор болжээ.
Мэдээллийн алба

Аугаа хайр дурлалын мөнхийн дуулал болсон “Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийн гол дүр болох Эсмеральдад УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа тоглохоор болжээ. Виктор Хюгогийн энэхүү бүтээлийн гол дүрд өмнө нь гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Г.Отгонцэцэг нар тоглож байв.
Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар бүтсэн дээрх жүжиг гэгээн хайрын өдрийг тохиолдуулан энэ сарын 12-14-нд УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна.
Дүрүүдэд Эсмеральдад Н.Баярмаа, Квазимодад С.Болд-Эрдэнэ, Фроло хамбад Г.Эрдэнэбилэг, Фебэд М.Түвшинхүү, Гренгуарад гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Гудулад Б.Нармандах, Клопенд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Лисид Ц.Баясгалан, олны хэсэгт театрын нийт уран бүтээлчид оролцоно.


















