Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Парламент 25” шатрын тэмцээн эхэллээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Парламент 25” шатрын тэмцээн эхэллээ
“Парламент 25” шатрын тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өнөөдөр /2015.09.12/ Төрийн ордонд эхэллээ.

Тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж, нийт оролцогчдод Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн арга хэмжээний хүрээнд анх удаа уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

“Парламент 25” шатрын тэмцээн хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцогчдын оюуны спортын чансааг сорих, сэтгэн бодох чадавхийг хөгжүүлэх зорилготой бөгөөд швейцарь системээр 8 өрөг тоглож, аваргаа шалгаруулна

Хуваалцах