Патрик Кэйн 1000 дахь оноо авсан дөрөв дэх тоглогч болов
Тэр энэ багийн төлөө 1000 оноо авч буй дөрөв дэх тоглогч бөгөөд нийт лигийн хүрээнд энэ амжилтыг үзүүлсэн Америкт төрсөн тамирчдаас хамгийн залуу нь болов.
Мэдээллийн алба

NHL-д өнгөрсөн шөнө нэгэн түүх бичигдэв. Чикаго Блэкхаукс багийн жигүүрийн довтлогч Патрик Кэйн “Виннипег Жетс” багийн эсрэг 953 дахь тоглолтдоо карриерынхаа 1000 дахь оноогоо авлаа.
Тэр энэ багийн төлөө 1000 оноо авч буй дөрөв дэх тоглогч бөгөөд нийт лигийн хүрээнд энэ амжилтыг үзүүлсэн Америкт төрсөн тамирчдаас хамгийн залуу нь болов.
Одоо тэр Брэтт Холл, Майк Модано, Кэйт Ткачук, Жереми Роэник нарын домгуудтай нэг тавцанд зогсохоор боллоо.


















