Пауэрлифтингийн ДАШТ-аас Б.Батцэнгэл хүрэл медаль хүртлээ
Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ээс Олон улсын хэмжээний мастер Батаагийн Батцэнгэл хүрэл медаль хүртжээ.
Мэдээллийн алба

Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ээс Олон улсын хэмжээний мастер Батаагийн Батцэнгэл хүрэл медаль хүртжээ. Тэрбээр Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн тамирчин бөгөөд "Мастерс" ангиллын хэвтээ шахалтын -93 кг-ын жинд оролцож, 245 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн байна.
Түүний жинд Японы тамирчин Kassai Masahiko алт, АНУ-ын тамирчин Grohoski Pete мөнгөн медаль хүртсэн байна. Энэ удаагийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" АНУ-ын Денвер хотод энэ сарын 16-23-ны хооронд болж байна.


















