Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пауэрлифтингийн ДАШТ-нд манайхан оролцоно

Дани улсын Родби хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пауэрлифтингийн ДАШТ-нд манайхан оролцоно
Пауэрлифтингийн ДАШТ-нд манайхан оролцоно. Зураг: МҮОНРТ

Дани улсын Родби хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд болно.

Тэмцээний өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат өрсөлдөх бол залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Б.Чимэгцэрэн, Б.Алтангэрэл нар оролцох юм.

Мөн насанд хүрэгчдийн М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, 93 кг-д Л.Мөнхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүчээ үзэхээр энэ сарын 18-нд хилийн дээс алхана.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тус тэмцээний өсвөр үеийнхний охидын ангилалд н.Орхонтуул хүрэл медаль хүртэж байв.

Хуваалцах