Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пауэрлифтингийн тамирчид таван медальтайгаар эх орондоо ирлээ

Энэтхэгийн Уйдапур хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хүчний гурван төрөлтийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пауэрлифтингийн тамирчид таван медальтайгаар эх орондоо ирлээ
Пауэрлифтингийн тамирчид таван медальтайгаар эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Уйдапур хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хүчний гурван төрөлтийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд болов.

Тэмцээнд манай шигшээ багийн зургаан тамирчин өрсөлдөхөд нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 83 кг-д М-1 ангиллын +120 кг-д Д.Отгонбаяр алтан медаль хүртсэн бол М-1 ангиллын -120 кг-д Ц.Үүрцайх, 83 кг-д Б.Гансүх, М.Батбаяр нар мөнгө, 59 кг-д М.Батмөнх хүрэл медаль хүртжээ.

Монголын пауэрлифтингийн тамирчид ийнхүү тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн иж бүрдэлтэй ирж байгаа бөгөөд энэ сарын 19-26-нд АНУ-ын Техас мужид хувцас хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д найман тамирчин хүч үзэх юм.

Хуваалцах