Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пауэрлифтингийн УАШТ-ний хамгийн ахмад тамирчин 76 настай

Олон улсын пауэрлифтингийн Монголын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Олон улсын пауэрлифтингийн Монголын холбооны Ерөнхийлөгч С.Жаргалсайхан, Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер Э.Ганхуяг, Пауэрлифтингийн дэлхийн аварга Д.Ичинноров, Ахмад тамирчин, дэлхийн а

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пауэрлифтингийн УАШТ-ний хамгийн ахмад тамирчин 76 настай
Пауэрлифтингийн УАШТ-ний хамгийн ахмад тамирчин 76 настай. Зураг: МҮОНРТ

Олон улсын пауэрлифтингийн Монголын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Олон улсын пауэрлифтингийн Монголын холбооны Ерөнхийлөгч С.Жаргалсайхан, Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер Э.Ганхуяг, Пауэрлифтингийн дэлхийн аварга Д.Ичинноров, Ахмад тамирчин, дэлхийн аварга Б.Цэгмид, менежер Д.Бат-Очир нар оролцлоо.

Тус холбооны зүгээс энэ сарын 15-17-ны хооронд энэ жил хоёр дахь удаагаа пауэрлифтингийн УАШТ зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Тэмцээн Төмөр замын ордонд болох бөгөөд 300 гаруй тамирчин тэмцээнд оролцох хүсэлтээ илгээсэн байна. Мөн 15 аймгаас тамирчид тэмцээнд оролцох хүсэлтээ илгээжээ. Тэмцээнд оролцох тамирчдын хувьд хамгийн ахмад нь 76 настай бол, хамгийн бага нь 12 настай юм байна.

Уг холбоо нь 2012 онд байгуулагдаж, тэр цагаас хойш 5400 гаруй тамирчинг эгнээндээ нэгтгэжээ. Тус тэмцээний шагналын сан нь 30 сая төгрөг юм байна.

Түлхүүр үг:Улсын аварга
Хуваалцах