Пауэрлифтингийн УАШТ өнөө орой дүнгээ гаргана
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо МПНХ-ноос зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” танхимд болж байна.
Мэдээллийн алба

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо МПНХ-ноос зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” танхимд болж байна. “Чемпионс” клубээс ивээн тэтгэж буй тус тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангиллаар хоёр өдрийн турш болж, тамирчид нийт 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдөж буй юм.
Тэмцээнд 24 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож байгаагийн дотор Ази тивийн аварга, Дэлхийн цом, ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Ш.Алтанбагана, залуучуудын ДАШТ-ий хэвтээ шахалтын аварга О.Баярбаатар нарын шилдэг тамирчид багтжээ.
Өчигдөр залуучууд, ахмадын тэмцээн болсон бол өнөөдөр насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн болж, Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.


















