Павел Милюков өнөөдөр тоглоно
Тоглолтыг “Гранат мюзик” продакшн санаачилсан бөгөөд хийлч Павел Милюков тус продакшны продюсер Э.Мөнх-Эрдэнийн урилгаар тоглохоор болжээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монголд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хийлийн тоглолтоо өнөөдөр ДБЭТ-т хийнэ.
Тоглолтыг “Гранат мюзик” продакшн санаачилсан бөгөөд хийлч Павел Милюков тус продакшны продюсер Э.Мөнх-Эрдэнийн урилгаар тоглохоор болжээ.
Энэхүү тоглолт нь Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолч А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Паганин нарын бүтээл эгшиглэх юм байна.


















