Педрог 17 саяар зарахад бэлэн
Испанийн алдарт “Барселона” клуб багийнхаа довтлогч Педрог зарахад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ.
Мэдээллийн алба

Испанийн алдарт “Барселона” клуб багийнхаа довтлогч Педрог зарахад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ. Гэхдээ түүний төлөө 17 сая еврогийн санал тавьсан тохиолдолд шууд өгөх юм байна. Каталоны баг өнгөрсөн зуны солилцоо, наймааны цонхоор “Ливерпүүл” клубээс Уругвай довтлогч Луис Суарезыг худалдаж авснаас хойш Педрогийн байр суурь ганхаж эхлээд байгаа юм.
Тиймдээ ч испани эр өөр баг руу явах сонирхолтой болсон тухай Европын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Английн “Арсенал” клуб Педрог өөрийн болгох ажлаа аль хэдийнэ хийгээд, тохиролцоонд хүрчихсэн аж. Тэгэхээр Педро Родригез ирэх намар Лондоны багт тоглож магадгүй байна.


















