Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пеле Олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцохоо амлалаа

Домогт хөл бөмбөгчин, гурван удаагийн дэлхийг аварга Пеле Рио-Де-Жанейро хотод болж байгаа олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа мэдээлсэн байна. Тэрээр олимпийн наадмын

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пеле Олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцохоо амлалаа
Пеле Олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцохоо амлалаа. Зураг: МҮОНРТ

Домогт хөл бөмбөгчин, гурван удаагийн дэлхийг аварга Пеле Рио-Де-Жанейро хотод болж байгаа олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа мэдээлсэн байна. Тэрээр олимпийн наадмын хамгийн хүндэт үүрэг болох олимпийн бамбарыг асаах санал тавьсан боловч эрүүл мэндийн байдлаас болж татгалзсан. “Хурд, хүчний тэмцээн, эрүүл энхийн билэг тэмдэг болсон олимпийг таяг барин сул дорой байдалтай асаахыг хүсээгүй юм” хэмээн тайлбарласан.

Тэгвэл өнөөдөр өөрийн твиттер хуудсандаа олон шүтэн бишрэгчдээсээ тасралтгүй ирж байгаа асуултуудын хариуд “Би эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Наймдугаар сарын 21-нд олимпийн хаалтад оролцох болно. Та бүхэнд хайртай шүү” хэмээн нийтэлжээ.

Түүний татгалзсан хариуг сонссоны дараа олимпийн галыг асаах эрхмээр 2004 оны Aфины олимпод марафоны гүйлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон 46 настай Вандерлей Кордейруг сонгосон юм.

Хуваалцах