Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пеллегрини улирал дуустал тайван байж болно

Английн аварга “Манчестер Сити” клубын дасгалжуулагч Мануэль Пеллегрини энэ улирлыг дуустал ажлаасаа халагдахгүй боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пеллегрини улирал дуустал тайван байж болно
Пеллегрини улирал дуустал тайван байж болно. Зураг: МҮОНРТ

Английн аварга “Манчестер Сити” клубын дасгалжуулагч Мануэль Пеллегрини энэ улирлыг дуустал ажлаасаа халагдахгүй боллоо. “Сити”-гийн удирдлагууд премьер лигийн энэ улирал дууссаны дараа Чили мэргэжилтний ирээдүйг шийднэ хэмээн "The Guardian"-нд мэдээлсэн байна. Гэвч “Манчестер Сити” премьер лигийн 31 дүгээр тойрогт “Кристал Палас”-ын талбайд зочилж, 2:1-ээр хожигдсоноор Пеллегринийг халах, солих асуудал дахин гарч ирлээ. Ингэснээр "Сити" дөрөвдүгээр байр руу ухарч, тэргүүлэгч “Челси”-гээс даруй есөн оноогоор хоцорч байна.

Хуваалцах