Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Пеп Гуардиола "Ман Сити" клубт хариу өглөө

Английн "Манчестер Сити" клуб энэ зун Manuel Pellegrini-г явуулж "Байерн Мюнхэн"-ээс Pep Guardiola-г авч ирэхээр төлөвлөсөн талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пеп Гуардиола "Ман Сити" клубт хариу өглөө
Пеп Гуардиола "Ман Сити" клубт хариу өглөө. Зураг: МҮОНРТ

Английн "Манчестер Сити" клуб энэ зун Manuel Pellegrini-г явуулж "Байерн Мюнхэн"-ээс Pep Guardiola-г авч ирэхээр төлөвлөсөн талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байгаа юм.

Харин Pep "Би Байернд маш аз жаргалтай байгаа. Миний хувьд энэ зун явах ямар ч боломж байхгүй. Би ямар нэг санал хүлээж аваагүй байгаа, хүлээж авна ч гэж хүлээхгүй байгаа. Надад энд гэрээ байгаа шүү дээ. Би Байернд хэдэн ч жил байж магадгүй. Энэ бүхэн миний нөхцөл байдал болон клубын хүслээс хамаарна" гэсэн байна.

Pep Guardiola-гийн "Байерн Мюнхэн"-тэй байгуулсан гэрээ энэ зун дуусах юм. Гэхдээ "Байерн"-ий зүгээс шинэ гэрээ санал болгохоор төлөвлөж байгаа гэдгээ нуугаагүй билээ.

Хуваалцах