Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Петр Чех албан ёсоор "Арсенал"-д ирэв

Хэдэн долоо хоногийн турш Чехийн шигшээ багийн хаалгач Петр Чехийг тойрсон солилцоо наймааны таамаг өрнөсөн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Петр Чех албан ёсоор "Арсенал"-д ирэв
Петр Чех албан ёсоор "Арсенал"-д ирэв. Зураг: МҮОНРТ

Хэдэн долоо хоногийн турш Чехийн шигшээ багийн хаалгач Петр Чехийг тойрсон солилцоо наймааны таамаг өрнөсөн. Хамгийн сүүлд Английн "Арсенал" клуб дээр тогтсон үнэ мөнгө, зөвшөөрлийн тухай мэдээлэл цацагдсаар байв. "Daily Mail"-д мэдээлснээр, “Их буучид” 33 настай хаалгачийн төлөө “Челси”-д 15.4 сая евро төлсөн байна. Петр Чех шинэ багийнхаа төлөө эхний тоглолтоо Английн Супер цомын төлөөх тэмцээнд хуучин багийнхаа эсрэг хийх боломжтой болов.

Хуваалцах