Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Петр Чех "Арсенал"-даа үлдэнэ

"Челси" клубын хаалгач Петр Чех замналаа Лондоны өөр нэгэн баг "Арсенал"-д үргэлжлүүлэх нь үндсэндээ шийдэгдээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Петр Чех "Арсенал"-даа үлдэнэ
Петр Чех "Арсенал"-даа үлдэнэ. Зураг: МҮОНРТ

"Челси" клубын хаалгач Петр Чех замналаа Лондоны өөр нэгэн баг "Арсенал"-д үргэлжлүүлэх нь үндсэндээ шийдэгдээд байна. "Их буучид" түүний төлөө 7 сая фунтыг гаргахаар 2 тал тохиролцсон байна. Ойрын өдрүүдэд энэхүү шилжилтийн тухай албан ёсоор олон нийтэд танилцуулж баталгаажуулах гэнэ.

Петр Чех 2004 онд Францын "Ренн" багаас "Челси"-д нэгдсэнээс хойш 333 тоглолтыг хийсэн. Энэ хугацаанд "Премьер лиг" болон "FA Cup"-т 4 удаа, UEFA-гийн "Аваргуудын лиг" болон "Европын лиг"-т тус бүр 1 удаа аваргалж нийтдээ 15 цомыг хүртсэн юм. Мөн "Премьер лиг"-ийн лигийн шилдэг хаалгачийн шагналыг 3 удаа хүртэж байсан. Өнгөрсөн улирлаас Бельги хаалгач Тибо Куртуад гарааны эрхээ алдсанаар ердөө 6 тоглолтод оролцсон чех хаалгач багаа сэлгэх нь тодорхой болоод байсан билээ.

Хуваалцах