Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Петр Чех шилдэг хөлбөмбөгч болжээ

Харин шилдэг дасгалжуулагчаар 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Чехийн үндсэн шигшээ багийн дасгалжуулагч Павел Врба, шилдэг залуу тоглогчоор “Аякс” багийн довтлогч Вафлав Черны нар шалгарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Петр Чех шилдэг хөлбөмбөгч болжээ
Петр Чех шилдэг хөлбөмбөгч болжээ. Зураг: МҮОНРТ

Английн "Арсенал" багийн, Чехийн үндэсний шигшээ багийн хаалгач Петр Чех Чехийн хөлбөмбөгийн спортын шилдэг тоглогч болсон байна. Чехийн хөлбөмбөгийн холбооноос мэдээлж буйгаар өдгөө 33 настай тэрбээр найм дахь удаагаа улсын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байгаа аж.

Түүнтэй “Спарта” багийн довтлогч Давид Лафату, Берлины “Герты” багийн хагас хамгаалагч Владимир Дарид нар нэр дэвшсэн ч спортын сэтгүүлчид хийгээд дасгалжуулагчдаас илүү оноо цуглуулсны хүчинд ийнхүү тэргүүлсэн байна. Харин шилдэг дасгалжуулагчаар 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Чехийн үндсэн шигшээ багийн дасгалжуулагч Павел Врба, шилдэг залуу тоглогчоор “Аякс” багийн довтлогч Вафлав Черны нар шалгарчээ.

Хуваалцах