Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Пингвинс" 6 дараалан хожлоо

АНУ-ын Пенсильвания мужийн Питтсбург хотын шилдэг баг, өнгөрсөн улирлын дэд аварга “Пингвинс” энэ өдөр “Аризона Койотес”-ыг хүлээн авч улирлын 29 тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Пингвинс" 6 дараалан хожлоо
"Пингвинс" 6 дараалан хожлоо. Зураг: МҮОНРТ

Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Хойд Америкийн үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн 100 дахь улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр 2 тоглолт боллоо. АНУ-ын Пенсильвания мужийн Питтсбург хотын шилдэг баг, өнгөрсөн улирлын дэд аварга “Пингвинс” энэ өдөр “Аризона Койотес”-ыг хүлээн авч улирлын 29 тоглолтоо хийлээ. Стэнлийн цомын 4 удаагийн эзэн “Пингвинс”-ийн хоккейчид энэ өдөр 3 үеийн 60 минутын турш өрсөлдөгчөө илт илүүрхэн тоглож, 7:0-ийн харьцаатай хожжээ. Скотт Уилсон энэ өдөр тооны харьцааг нээж, Ник Бонино, Тревор Дэйли, Сидни Кросби, Фил Кессел, Джастин Шульц нар тус бүр нэг гоолыг оруулжээ. Багийн ахлагч Сидни Патрик Кросби одоогооор 21 гоол оруулсан амжилтаар лигийн бүх тоглогчдыг тэргүүлж байна. Харин баг нь 29 тоглолтоос 19 хожсон амжилтаараа дорнод бүсийн 2-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Хуваалцах