Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Пингвинс" улирлын 10 дахь ялалтаа авлаа

Лигийн 4 удаагийн аварга “Питтсбург Пингвинс” өнөөдөр өөрийн талбайдаа Майк Бэбкокоор удирдуулсан “Торонто Мэйфл Лифс”-ийг хүлээн авч, багууд улирлын 15 дахь тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Пингвинс" улирлын 10 дахь ялалтаа авлаа
"Пингвинс" улирлын 10 дахь ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Лигийн 4 удаагийн аварга “Питтсбург Пингвинс” өнөөдөр өөрийн талбайдаа Майк Бэбкокоор удирдуулсан “Торонто Мэйфл Лифс”-ийг хүлээн авч, багууд улирлын 15 дахь тоглолтоо хийлээ. 100 жилийн түүхтэй ҮХЛ-т 100 дахь жилдээ тоглож байгаа Канадын Торонто хотын багийн залуус тоглолтын эхний минутад гоолын салхийг хагалсан. Тэдэнд энэ удаад Зак Хайман хошуучлалыг авчирсан байна.

Харин тоглолтын 2, 3-р үед “Пингвинс” шилдэг тоглолтоо гаргаж, мөсөн талбай талбайд хурд хүч, ур чадвараа гайхуулж байлаа. Евгений Малкин, Крис Куниц, Брайан Раст болон багийн ахлагч Сидней Кросби нар тус бүр нэг шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, “Пингвинс” 4:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Олимпийн наадмын хошой аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, алдарт Сидней Патрик Кросби улирлын 10 дахь гоолоо ийнхүү оруулсан юм.

Тэрээр оруулсан гоолын тоогоороо лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа бөгөөд баг нь шинэ улирлын 10 дахь хожлоо авсанаар дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ.

Хуваалцах