Пираньи загас хүмүүс рүү дайрчээ
Зул сарын баярын дараа Аргентин улсын Росарио хотын наран шарлагын газарт амарч байсан 70 хүн махчин пираньи загасанд гар,хөлөө хазуулсан тохиолдол гарчээ
Мэдээллийн алба

Зул сарын баярын дараа Аргентин улсын Росарио хотын наран шарлагын газарт амарч байсан 70 хүн махчин пираньи загасанд гар, хөлөө хазуулсан тохиолдол гарчээ. Энэ хотод хоёр төрлийн пираньи загас байдаг бөгөөд нэг дор ийм олон хүн уг загасанд хазуулж байгаагүй гэнэ. Сүүлийн өдрүүдэд Аргентинд агаарын хэм +37-оос доош буухгүй байгаа нь хүмүүс олноороо далайн эргийг зорих шалтгаан болоод байгаа аж.
Мөн 2011 онд Бразилийн гол мөрний эрэгт амарч байсан хүмүүс рүү хэдэн мянган өлсгөлөн пираньи загас довтолж 15 хүн хазуулж байжээ. Хазуулсан хүмүүсийн ихэнх нь хөлийн хуруугүй болсон байна.


















