Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Питер Морроу агсны нэрэмжит “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан зарлагдлаа

Питер Морроу агсны нэрэмжит “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан зарлагдлаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Питер Морроу агсны нэрэмжит “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан зарлагдлаа
Питер Морроу агсны нэрэмжит “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөл, Америк дахь Монголын урлагийн зөвлөл хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал, МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан мэргэжлийн түвшний уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэх зорилготой “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдааныг дахин зарлалаа.

Тус уралдаан бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан таван сая төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгодог бөгөөд урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй уралдаан юм.

Сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд Б.Мөнхзулын "Бүдэг ногоон цэг" виртуал реалити бүтээл, У.Бямбанямын "Найрагчийн мөрөөр" сэтгүүл зүйн медиа төсөл дээрх тэтгэлгийг хүртэж байсан юм.

Хуваалцах