Play time эхлэхэд нэг хоног үлдлээ
Play time наадам 7-р сарын 27-28-ны өдрүүдэд Гачуурт, Аялал жуулчлалын Монгол Шилтгээн цогцолборт хоёр өдрийн турш зохион байгуулагдах гэж байна.Play time camp-д хоёр өдрийн турш буудаллан Playtime Market –аар зочлон, Орчин үеийн урлагын үзэсгэлэн үзэх боломжтой аж. Тус газарт 5-6 хоолны газар, явуу
Мэдээллийн алба

Play time наадам 7-р сарын 27-28-ны өдрүүдэд Гачуурт, Аялал жуулчлалын Монгол Шилтгээн цогцолборт хоёр өдрийн турш зохион байгуулагдах гэж байна. Наадмын хүрээнд Play time camp-д хоёр өдрийн турш буудаллан Playtime Market –аар зочлон, Орчин үеийн урлагын үзэсгэлэн үзэх боломжтой. Тус газарт 5-6 хоолны газар, явуулын ATM, хүйтэн пивоны асар, яаралтай эмнэлгийн тусламж ажиллуулах юм байна.

Наадамд энэ жил 40 гаруй хамтлаг мини болон гол тайзнаас ээлжлэн тоглоно мөн Японы "Моно", ОХУ-ын "Шторм" хамтлаг ирж оролцоно. Мөн орой нь DJ нар өөрсдийн сэтүүдээ тавих бөгөөд энэ нь дан ганц рок хөгжим сонирхдог залуусаас гадна өөр хөгжмийн урсгалыг сонирхдог залууст зориулагдах юм.
Тус наадам руу хүргэх үнэгүй унаа нийслэлээс 30 минут тутамд Хүүхдийн ордноос автобус хөгжим сонирхогчдыг авч явна.


















