"Playing Love" тоглолт тун удахгүй болно
Монгол Улсын морин хуурын чуулгын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд олон тоглолт хийж буйн нэг нь уламжлал болсон "Playing Love" юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын морин хуурын чуулгын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд олон тоглолт хийж буйн нэг нь уламжлал болсон "Playing Love" юм.
Үүнийг тус чуулгын морин хуурч А.Даваазориг санаачлан 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж байсан билээ.
"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Playing Love" хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолт Монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болжээ.


















