“Playtime-2014” наадмын тов гарлаа
Амьд хөгжмийн “Playtime-2014” наадам ирэх долоодугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д зохиогдохоор товоо зарлалаа.
Мэдээллийн алба

Амьд хөгжмийн “Playtime-2014” наадам ирэх долоодугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д зохиогдохоор товоо зарлалаа.
2001 оноос зохиогдсон уг хөгжмийн наадам нь амьд хөгжим сонирхогч бүхий л үеийн төлөөллийг өөртөө багтаадгаараа онцлог юм.
Энэ жилийн наадмын зочин хамтлагаар пост рок урсгалаар тоглодог “Envy”, ОХУ-ын альтернатив рок чиглэлийн “Мумий Тролль” хамтлагууд ирэх гэнэ.
Дашрамд дуулгахад, энэ удаагийн тайзны зохион байгуулалт өнгөрсөн жилийнхтэй адил гол болон жижиг хоёр тайзнаас бүрдэх гэнэ.


















