Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

”Playtime 2015” наадмын бүртгэл эхэллээ

Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд амьд хөгжмийн "Playtime 2015" наадам ирэх зургаадугаар сарын 27-28-нд Монгол Шилтгээнд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Playtime 2015” наадмын бүртгэл эхэллээ
”Playtime 2015” наадмын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд амьд хөгжмийн "Playtime 2015" наадам ирэх зургаадугаар сарын 27-28-нд Монгол Шилтгээнд болно.

Энэхүү наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.

Тус наадамд Монголын болон олон улсын нийт 33 хамтлаг, дуучид, DJ нар оролцоно. Тэд өөрсдийн 2014-2015 онд бүтээсэн шинэ уран бүтээлийг наадмын “Соёл-Эрдэнэ”, “Шинэ давалгаа” зэргийг тайзнаа танилцуулах юм.

Монголын шинэ 16 хамтлагийг наадмын “Шинэ давалгаа” тайзнаа сонгон оролцуулах бөгөөд сонгон шалгуулалт энэ сарын 18-нд болно.

Оролцох хүсэлтэй хамтлаг, дуучид www.playtime.mn цахим хуудсанд энэ сарын 15-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой.

Хуваалцах