Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Playtime-2016” зургаадугаар сарын 24-26-нд болно

Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Playtime-2016” зургаадугаар сарын 24-26-нд болно
“Playtime-2016” зургаадугаар сарын 24-26-нд болно. Зураг: МҮОНРТ

Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үүнд 40 хамтлаг бүртгүүлснээс 12 нь ирэх зургаадугаар сарын 24-26-нд “Монгол шилтгээ”-нд болох шоуг зорих аж.

Тус наадмыг орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залуусын амралт чөлөөт цагийг цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг танилцуулж, хөгжим сонирхогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2002 оноос зохиож эхэлсэн билээ.

Өнгөрсөн жилийн наадмын их тайзны эрхийг “The Colors” хамтлаг хүртэж байсан билээ.

Хуваалцах