Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

"Playtime-2019" хөгжмийн наадам энэ сарын 5-7-нд болно

Мөн уг арга хэмжээ нь “Playtime” амьд хөгжмийн наадам нэртэйгээр зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс хөгжмийн наадам болон өөрчлөгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Playtime-2019" хөгжмийн наадам энэ сарын 5-7-нд болно
"Playtime-2019" хөгжмийн наадам энэ сарын 5-7-нд болно. Зураг: МҮОНРТ

"Playtime-2019" хөгжмийн наадам энэ сарын 5-7-ны хооронд “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдана.

17 дахь жилдээ болох гэж буй тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байна.

Мөн уг арга хэмжээ нь “Playtime” амьд хөгжмийн наадам нэртэйгээр зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс хөгжмийн наадам болон өөрчлөгджээ.

Үүнд хип хоп, рок поп, амьд хөгжмийн урсгалын уран бүтээлчид оролцох аж.

Хуваалцах