Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Плэй-оффийн хагас шигшээд өрсөлдөх эхний баг тодорлоо

Сагсан бөмбөгийн "Үндэсний супер лиг"-ийн плэй-оффт "SBL Хасын хүлгүүд" өрсөлдөгчөө 3:0-ээр хожсоноор хагас шигшээд шалгарсан эхний багаар тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Плэй-оффийн хагас шигшээд өрсөлдөх эхний баг тодорлоо
Плэй-оффийн хагас шигшээд өрсөлдөх эхний баг тодорлоо. Зураг: МҮОНРТ

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плэй-оффийн найман багийн өрсөлдөөн ширүүн өрнөж байна. Өчигдөр "SBL Хасын хүлгүүд" өрсөлдөгчөө хожсоноор хагас шигшээд гурван хожилтой шалгарсан эхний багаар тодорлоо. Өмнө нь “SBL Хасын хүлгүүд”, наймдугаар байраар шалгарсан “Хан талстын ирвэсүүд"-тэй плэй-оффт өрсөлдөхөөр шалгараад байсан юм.

Тэд өчигдөр гурав дахь тоглолтдоо 105:104 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Мөн лхагва гарагийн орой “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” багуудын гурав дахь тоглолт болов. Хоёр багийн хожлын харьцаа 1:1 болоод байсан. Тэгвэл энэ тоглолтод 115:94 онооны харьцаагаар "Танан Гарьд" хожиж, цувралыг 2:1-ээр тэргүүлж байна.

Плей-оффын явц:

1. “SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд” 94:93, 122:102, 105:104 (3:0)
2. “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” 97:103, 115:103, 94:115 (1:2)
3. “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац” 119:100, 103:95 (2-0)
4. “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд” 107:104, 91:98(1-1)

Хуваалцах