По Газол 46 оноо "түүв"
Өчигдөр NBA -гийн талбайд есөн тоглолт болсон. Сүүлийн хоёр тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан "Чикаго булльс" талбайдаа "Милоуки Бакс"-ыг хүлээн авч тоглосон
Мэдээллийн алба

Өчигдөр NBA -гийн талбайд есөн тоглолт болсон. Сүүлийн хоёр тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан "Чикаго булльс" талбайдаа "Милоуки Бакс"-ыг хүлээн авч тоглосон. Энэ тоглолтод талбайн эздээс Дэррик Рөүз тоглолтыг өнжсөн. Тэд тоглолтын эхнээс давамгайлсан бөгөөд өрсөлдөгчөө 95:87-оор буулган авлаа.
Тус тоглолтод По Газолыг хамгаалах тоглогч байсангүй. Тэрбээр 46 оноо, самбараас 18 бөмбөг авчээ. Энэ үзүүлэлт түүний хувьд сагсан бөмбөгийн замналын дээд амжилт болсон юм.
Мөн түүнийг Майкл Жорданы 25 жилийн өмнөх аугаа тоглолтыг санагдуулам байсныг харьцуулсан байна.


















