Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Погба болон Гризманн нар гараанд багтсангүй

Өнөөдрийн сүүлийн тоглолт болох Франц болон Албанийн шигшээ багуудын тоглолтонд оролцох 22 тамирчны нэрс тодорожээ

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Погба болон Гризманн нар гараанд багтсангүй
Погба болон Гризманн нар гараанд багтсангүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн сүүлийн тоглолт болох Франц болон Албанийн шигшээ багуудын тоглолтонд оролцох 22 тамирчны нэрс тодорожээ. Сонирхолтой нь Францын багаас гол тоглогчид болох Погба болон Гризманн нар гарааны бүрэлдэхүүнтэй багтсангүй. Харин Албаничуудын хувьд багийн ахлагч Лорик Цана торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжих болно.

Франц гараа:

Хаалгач: Уго Льорис

Хамгаалагчид: Патрис Эвра, Адил Рами, Лорэн Кошиелни,Бакари Санья

Хагас хамгаалагчид: Блэиз Матюиди, Нголо Кантэ, Димитри Пайе, Кингсли Коман, Антони Марсиал

Довтлогч: Оливье Жиру

Албани гараа:

Хаалгач: Этрит Бэриша

Хамгаалагчид: Этрит Бэриша, Мэргим Маврая, Арлинд Аети, Элсэйд Хюсай

Хагас хамгаалагчид: Бурим Кукэли, Эрмир Лэняани, Лэдиан Мэмушая, Амир Абраши, Анди Лила

Довтлогч: Армандо Садику

Хуваалцах