Пол Погба үнэд хүрэх шинжтэй байна
“Ювентус” клубын хагас хамгаалагч Пол Погбаг энэ зуны наймааны цонхоор сонирхсон шилдэг багууд олон байна
Мэдээллийн алба

“Ювентус” клубын хагас хамгаалагч Пол Погбаг энэ зуны наймааны цонхоор сонирхсон шилдэг багууд олон байна. Испанийн алдарт “Барселона” клуб зуны солилцоо наймааны цонхоор түүнийг авахаар 80 сая евро амлаад байна. Каталоны баг түүнийг авах бэлтгэлээ хангаж байгаа ч 2016 он хүртэл солилцоо наймаанд оролцох эрхээ хасуулсан учраас “Ювентус” клубээс түүнийг салгах амаргүй гэж “beIN Sports” мэдээлсэн юм.
Харин Пол Погбаг сонирхож буй өөр нэг баг бол Английн “Манчестер Сити” клуб юм. Тэд 95 сая еврог санал болгоод байгаа аж.


















