Пол Погбагийн үнэ тэнгэрт хадаж эхлэв
Италийн аварга “Ювентус” клубын хагас хамгаалагч Пол Погбаг тойрсон наймааны таамаг хөвөрсөөр байна. Европын том багуудын үнийн санал түүний чихэнд хүрээд эхэлсэн.
Мэдээллийн алба

Италийн аварга “Ювентус” клубын хагас хамгаалагч Пол Погбаг тойрсон наймааны таамаг хөвөрсөөр байна. Европын том багуудын үнийн санал түүний чихэнд хүрээд эхэлсэн. Тэр дунд Английн “Челси”, “Манчестер Сити”, Испанийн “Раел Мадрид”, Барселона”, Францийн “ПСЖ” зэрэг багууд яваа юм.
Олон клуб өрсөлдөхийн хэрээр Франц хамгаалагч Погбагийн үнэ тэнгэрт хадаж эхэллээ. Хамгийн сүүлд ПСЖ” клуб түүний төлөө 98 сая евро төлөхөд бэлэн гэж мэдэгджээ. Харин “Реал”, “Барса” клубүүд өмнө нь 65 сая евро төлөх саналаа хүргүүлээд байсан аж.


















