“Poland Open” –оос хоёр медальтай ирлээ
Вацлав Циолковскийн нэрэмжит чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас зургаан бөх оролцсоноос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ц.Энхжаргал, 72 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Мэдээллийн алба

Польшийн Спала хотноо болсон уг тэмцээнд Азербайжан, АНУ, Англи, Беларусь, Испани, Итали, Канад, Унгар, Франц, ХБНГУ, Япон зэрэг 20 гаруй орны бөхчүүд зодоглосон байна.