Польшийн төгөлдөр хуурч хичээл заана
Тэрээр гурван өдрийн турш ХБК-ийн оюутнуудад нээлттэй хичээл заах юм байна.
Мэдээллийн алба

Манай улсад Польшийн элчин сайдын яам болон ХБК-ийн удирдлагаар Польшийн төгөлдөр хуурч Щепан Кончлал ирлээ. Ирэх сард манай улсад болох Ф.Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг угтан дэлхийд алдартай уран бүтээлчдийг урьж байгаа бөгөөд эхний зочин нь төгөлдөр хуурч Щепан Кончлал аж. Тэрээр гурван өдрийн турш ХБК-ийн оюутнуудад нээлттэй хичээл заах юм байна. Дашрамд дурьдахад тэрээр олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд долоон удаа тэргүүн байр эзэлж байсан бөгөөд Англи, Турк улсуудаар аялан тоглолт хийж байсан ажээ.


















