Польшийн үнэнч, үзэсгэлэнт фэнүүд /фото/
Швейцарь болон Польшийн шигшээ багууд тоглож тун гайхалтай тоглолт болж өндөрлөсөн.
Мэдээллийн алба

Швейцарь болон Польшийн шигшээ багууд тоглож тун гайхалтай тоглолт болж өндөрлөсөн. Эхний үед Польшийн шигшээ багийн давамгайлал дор өндөрлөсөн бол хоёрдугаар үед Швейцарийн шигшээ багийн од Шакири гайхалтай гоол оруулж тоглолтыг тэнцүүлж чадсан юм. Түүний гоол энэ жилийн ЕАШТ-д гараагүй гайхамшигтай цохилт байсан гэдгийг хөл бөмбөгийн хорхойтнууд ам булаалдан ярилцаж байна.
Ийнхүү анхны гайхалтай тоглолтын ардаас гал гарсан сонирхолтой тоглолтууд өрнөж, тоглолт эцэстээ торгуулийн цохилтоор шийдвэрлэгдэж, Польшийн шигшээ баг шөвгийн наймд шалгарсан анхны багаар тодорсон юм. Гайхамшигт тоглолтын дараа "UEFA"-д нийтлэгдсэн Польшийн үзэсгэлэнт, үнэнч фэнүүдийн фото агшинг уншигчдадаа онцлон хүргэж байна.


















