Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Порту”-гийн эргэн ирэлт...

Аваргуудын лигийн Н хэсэгт онцлох зүйл гарч ирсэн нь Португалийн “Порту”-гийн хэсгээ тэргүүлэлт байв. H хэсэгт эн тэнцүүхэн дөрвөн баг багтсан. Украйны “Шахтер” клуб талбай дээрээ Португалийн “Порту”-тай тулж, багууд хоёр, хоёр гоолоор тэнцсэн тоглолтыг үзүүлээд байв.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Порту”-гийн эргэн ирэлт...
“Порту”-гийн эргэн ирэлт.... Зураг: МҮОНРТ

Аваргуудын лигийн Н хэсэгт онцлох зүйл гарч ирсэн нь Португалийн “Порту”-гийн хэсгээ тэргүүлэлт байв. H хэсэгт эн тэнцүүхэн дөрвөн баг багтсан. Украйны “Шахтер” клуб талбай дээрээ Португалийн “Порту”-тай тулж, багууд хоёр, хоёр гоолоор тэнцсэн тоглолтыг үзүүлээд байв.

Тоглолтын 52 дахь минутад Алекс Тейшейра гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Улмаар 85 дахь минутад Луис Адриано нэгийг нэмэв. Гэвч эцсийн мөчид буюу 89, 90 дэх минутад Жексон Мартинес "хэтрик" хийн дараалсан гоолуудыг хийснээр багтаа нэг оноо авчирсан юм. Ингэснээр “Порту” хэсгийнхээ хүснэгтийн эхэнд бичигдэж эхэллээ.

Нөгөө талд Беларусын “БАТЭ” клуб талбай дээрээ Испанийн “Атлетик” клубыг хүлээн авч эзэд 2:1 -ээр хожоод буцаалаа. Тоглолтын 19 дэх минутад Поляков, 41 дэх минутад Карницкий гоолджээ. Харин зочдоос 45 дахь минутад Адурис нэгийг оруулсан байна.

Хуваалцах