"Порту" клуб лигээ тэргүүлсээр байна
Порту одоогоор улирлын 22 тойргийн тоглолтод оролцож, 16 хожсон амжилтаараа 53 оноотой Португалийн лигийн 18 багийг тэргүүлж байна.
Мэдээллийн алба

Португалийн лигийн 27 удаагийн аварга, алдарт “Порту” клуб энэ тойрогт “Тондела” клубыг “Эстадио Драгао”-д хүлээн авчээ. Тоглолтын эхний гоолыг 1 дүгээр үеийн төгсгөлд багийн залуу од, 21 настай Португал хагас хамгаалагч Андре Силва торгуулийн цохилтоос оруулсан байна.
Тэрээр ийнхүү улирлын 13 дахь гоолоо орууллаа. Улмаар шийдвэрлэх 2 дугаар үед “Порту”-чууд тэргүүллээ алдалгүй, шилдэг тоглолтыг үзүүлж, Рубен Невеш, Франсиско Соарес, Диогу Жота нар гоолыг оруулсанаар 4:0-ийн харьцаатай ялалтыг авлаа. "Порту" одоогоор улирлын 22 тойргийн тоглолтод оролцож, 16 хожсон амжилтаараа 53 оноотой Португалийн лигийн 18 багийг тэргүүлж байна.


















