“Премьер лиг”-ийн түүхэн дэх хамгийн хөгшин хамгаалагчид
“Стөүк Сити”-гийн хаалгач Шэй Гивен “Тоттенхэм”-ийн эсрэг багийнхаа хаалгыг манаснаар “Премьер лиг”-ийн түүхэнд 12-т орох хөгшин хаалгач боллоо.
Мэдээллийн алба

“Стөүк Сити”-гийн хаалгач Шэй Гивен “Тоттенхэм”-ийн эсрэг багийнхаа хаалгыг манаснаар “Премьер лиг”-ийн түүхэнд 12-т орох хөгшин хаалгач боллоо. Гэхдээ л хангалттай туршлагатай тэрбээр дээрх тоглолтын үеэр дөрвөн гоол алдсан.
Ийнхүү уншигч танаа “Премьер лиг”-т тоглож байсан хамгийн хөгшин хаалгачдыг танилцуулъя .
1.Жон Барриж (Ман Сити) - 43 нас 163 өдөр
2.Алек Чэмберлен (Уотфорд) - 42 нас 327 өдөр
3.Стив Огризович (Коуэнтри) - 42 нас 236 өдөр
4.Брэд Фридель (Тоттенхэм) - 42 нас 176 өдөр
5.Марк Шварцер (Лестер) - 42 нас 159 өдөр
6.Невилл Соутолл (Брэдфорд) - 41 нас 178 өдөр
7.Кевин Пүүл (Болтон) - 41 нас 164 өдөр
8.Йенс Леманн (Арсенал) - 41 нас 151 өдөр
9.Эдвин ван дер Сар (Ман Юнайтед) - 40 нас 205 өдөр
10.Дэвид Симэн (Ман Сити) - 40 нас 113 өдөр
11.Стив Харпер (Халл Сити) - 40 нас 71 өдөр
12.Шэй Гивен (Стөүк Сити) - 39 нас 363 өдөр


















