“ПСЖ” клуб Неймарын төлөө 190 саяыг төлөхөд бэлэн гэв
Францын “ПСЖ” клубын удирдлагууд ирэх 2016 оны зун “Барселона” клубын довтлогч Неймарыг авах оролдлого хийх талаар El Mundo Deportivo мэдээлжээ. “ПСЖ” түүний төлөө 190 сая евро гаргахад бэлэн байгаа аж.
Мэдээллийн алба

Учир нь 2016 оны зун тус баг хоёр шалтгаанаар Неймарыг авах боломжтой болох юм байна. Юуны өмнө багийн довтлогч Златан Ибрахимович багаасаа явна. Мөн Европын хөлбөмбөгийн холбооноос санхүүгийн шударга тоглолтын дүрэм зөрчсөн хэмээн ногдуулсан торгууль дуусах юм.
Өнгөрсөн улиралд Неймар “Барселона”-гийн төлөө 51 тоглолтод оролцож, 39 гоол оруулж, найман оновчтой дамжуулалт өгсөн юм.