Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"ПСЖ" яагаад Неймарыг явуулаагүй вэ?

“RMC Sport” сонины сэтгүүлч "ПСЖ"-гийн удирдлагуудын нэгнээс Неймарын наймааны талд ямар бодлого баримталж байсан талаар ам алдуулж дөнгөжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"ПСЖ" яагаад Неймарыг явуулаагүй вэ?
"ПСЖ" яагаад Неймарыг явуулаагүй вэ?. Зураг: МҮОНРТ

Хуучин багтаа очих гэсэн Бразил довтлогчийн хүсэл биелээгүйд Парисын багийн удирдлага сэтгэл хангалуун байна.

“RMC Sport” сонины сэтгүүлч "ПСЖ"-гийн удирдлагуудын нэгнээс Неймарын наймааны талд ямар бодлого баримталж байсан талаар ам алдуулж дөнгөжээ.

Тэгэхэд тэд "Солилцоо наймааны цонх хаагдсанаар бид тайван байж чадахаар боллоо. Бидний гол зорилго бол "Барселона"-г хүчирхэгжүүлэхгүйн тулд Неймарыг ямар ч үнээр хамаагүй үлдээх явдал байсан. Үнэнийг хэлэхэд өөр багийн төлөө гялалзах Неймарын эсрэг тоглосноос бага зэргийн гунигтай Неймарыг өөрийнхөө бүрэлдэхүүнд харах нь илүү ашигтай. Бид энэ улиралд Неймар, Мбаппе, Кавани, Икарди гэсэн дээд зэрэглэлийн дөрвөн довтлогчтойгоор бүх фронтод амжилт үзүүлнэ гэж найдаж байна" хэмээжээ.

Хуваалцах