Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ПСВ Эйндховен” 15 дахь хожлоо авлаа

Алдарт “ПСВ Эйндховен” клуб өөрийн талбайдаа “Неймеген” клубыг хүлээн авчээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ПСВ Эйндховен” 15 дахь хожлоо авлаа
“ПСВ Эйндховен” 15 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Нидерландын лигийн аварга шалгаруулах тэмцээний 23-р тойргийн тоглолтууд мөн энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Энэ тойрогт алдарт “ПСВ Эйндховен” клуб өөрийн талбайдаа “Неймеген” клубыг хүлээн авчээ. Лигийн 23 удаагийн аварга “Эйндховен” сүүлийн 6 тоглолтдоо дараалан хожоод байсан юм. Тэд тоглолтын эхнээс олон шуургалсан довтолгооныг гүйцэтгэж, 20 дахь минутад тооны харьцааг нээсэн. Энэ удаад Нидерланд хагас хамгаалагч Марко ван Гинкел торгуулийн цохилтоос эхний гоолыг оруулсан. Гэтэл үүнээс 10 минутын дараа Али Мессауд тэнцээний гоолыг хаалганд оруулсанаар эхний үе 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн. Харин 2-р үе эхлээд Барт Рамселар, Люк де Йонг нар гоолыг оруулж, “Эйндховен”-ы залуус 3:1-ийн харьцаатай ялалтыг авчээ. Багийн шилдэг довтлогч Люк де Йонг энэ улирлын 7 дахь гоолоо ийнхүү өөрийн нэр дээр бүртгүүллээ. Баг нь одоогоор 23 тоглолтоос 52 оноо авсан амжилтаараа лигийн хүснэгтийн 3-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Хуваалцах