Пүрш болон амортизаторыг шалгах зөвлөгөө
Авто машины пүршийг шалгахад хялбар.
Мэдээллийн алба

Авто машины пүршийг шалгахад хялбар. Бүх дугуй зохих ёсоор хийлэгдсэн, нэг хүн жолоочийн суудал дээр суусан, авто машинаа тэгш гадаргууд байрлуулсан байх ёстой. Ийм үед авто машин гүүшингийн хийцийг өөрчлөөгүй л бол нэг ч өнцөг, тал руугаа хазайх, болон урд хойд талууд нэг түвшинд байх ёстой. Хэрэв авто машины аль нэг хэсэг, тал намссан юм уу өргөгдсөн шинж мэдэгдвэл гүүшингийн, ялангуяа пүршний техникийн байдал алдагдаж байгаагийн илрэл бөгөөд засварын газарт хандах хэрэгтэй. Пүршний үйлчилгээ засвар нь тусгай багаж тоноглол шаардах бөгөөд тэдгээр нь ердийн грашд байдаггүй.
Авто машин муу залагдаж, шарваж, донсолгоотой замаар явахдаа гүдгэр газар өнгөрсний дараа дээш доош ихээхэн савлаж байвал амортизатор муудсан гэсэн үг. Цөөн тооны амортизаторыг 40 мянган км яваад шинээр сольдог. Хэрэгцээ шаардлага гарахаас нь өмнө зах зээлээс хямд байгаа үед нь амортизаторыг худалдан авч, нөөцлөх нь зүйтэй. Тэнцвэрийг хангахын тулд амортизаторыг нэг нь гэмтсэн буюу элэгдсэн тохиолдолд хосоор нь солих нь зүйтэй. Гэхдээ авто машинд хийцийн хувьд таарах амортизаторыг л худалдан аваарай.


















