Путин, Эрдоган нар утсаар ярилаа
ОХУ болон Түркийн ерөнхийлөгч Владимир Путин, Режеп Тайип Эрдоан нар утсаар ярьж, ирэх 4 дүгээр сард Москва хотноо хийх дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцжээ. “Хоёр удирдагч ирэх 4 дүгээр сард Москва хотноо болох Орос, Түрк хоорондын
Мэдээллийн алба

ОХУ болон Туркийн ерөнхийлөгч Владимир Путин, Режеп Тайип Эрдоан нар утсаар ярьж, ирэх 4 дүгээр сард Москва хотноо хийх дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцжээ. “Хоёр удирдагч ирэх 4 дүгээр сард Москва хотноо болох Орос, Турк хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн 8 дахь удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хэлэлцлээ” гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Путин Эрдоанд төрсөн өдрийн халуун баяр хүргэж, түүний Орос-Туркийн харилцааны хөгжилд оруулсан хувь нэмэрийг өндөр үнэлсэн байна. 4 дүгээр сарын 8-нд Москвагийн Их театрт Путин, Эрдоан нар орон хооронд зохиогдох соёлын, аялал жуулчлалын жилийн нээлтэд оролцох юм байна. Хоёр удирдагч хамгийн сүүлд энэ сарын 14-нд Сочид уулзаж байсан. Энд Сирийн асуудлаарх гурван талт уулзалт болсон юм.


















