Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Путин Эрдоганы утсаар ярих хүсэлтийг хүлээж авсангүй

Мягмар гарагт ОХУ-ын онгоцыг Туркийн тал пуужингаар харваж сөнөөсөн. Үүний дараа Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих гэсэн ч, түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Путин Эрдоганы утсаар ярих хүсэлтийг хүлээж авсангүй
Путин Эрдоганы утсаар ярих хүсэлтийг хүлээж авсангүй. Зураг: МҮОНРТ

Мягмар гарагт ОХУ-ын онгоцыг Туркийн тал пуужингаар харваж сөнөөсөн. Үүний дараа Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих гэсэн ч, түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Энэ тухай Эрдоганы ярьсаныг Оросын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков нотолж байна. Тэрээр, Туркийн тал болсон хэрэг явдалд уучлал гуйх хүсэлгүй байгааг харгалзан Путин Эрдоганы дуудлагыг хүлээн авахгүй байхаар шийдсэн гэж тайлбарласан байна. Харин Турк улс оросын онгоц агаарын хилийг нь зөрчсөн, иймээс Турк биш, Орос уучлал гуйх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Туркийн засгийн газар ирэх даваа гарагт Парист эхлэх Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр хоёр орны ерөнхийлөгчийг уулзуулах хүсэлт тавиад байгаа. Харин энэ хүсэлтэд ОХУ ямар хариу өгөх нь тодорхойгүй хэвээр байна. Оросын онгоцыг сөнөөснөөс хойш Турк, Оросын харилцаа эрс хүйтэрсэн. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркт хийх айлчлалаа цуцалснаас гадна, Оросын ерөнхий сайд Турк улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа зарлаад байна. Мөн хоёр орны хооронд визгүй зорчих гэрээний хэрэгжилтийг Оросын тал ирэх оны нэгдүгээр сараас түр зогсоохоор болсон байна.

Хуваалцах