Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Путины зурагтай футболка өмссөн хөлбөмбөгч шийтгүүлнэ

Оросын “Локомотив” багийн тоглогч Дмитрий Тарасов Ерөнхийлөгч Владимир Путины зурагтай футболка өмссөн нь маргаан дагууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Путины зурагтай футболка өмссөн хөлбөмбөгч шийтгүүлнэ
Путины зурагтай футболка өмссөн хөлбөмбөгч шийтгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Оросын “Локомотив” багийн тоглогч Дмитрий Тарасов Ерөнхийлөгч Владимир Путины зурагтай футболка өмссөн нь маргаан дагууллаа. Энэ асуудал Истамбул хотноо болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр болжээ. Тэрбээр “Хамгийн эелдэг Ерөнхийлөгч” гэж бичсэнд нь Туркийн фанатууд уурлаж, “Локомотив” багийн автобус руу лонх шидэж танхайрсан байна. Түүнчлэн Анкарагийн хэвлэлүүд хөлбөмбөгчийн үйлдлийг “суртал ухуулга” хэмээн мэдээлжээ.

Европын хөлбөмбөгийн холбоо тэмцээний үеэр улс төрийн мэдэгдэл хийхийг хориглодог тул тус холбоо нь Дмитрий Тарасовийг ямар нэгэн шийтгэл хүлээх ёстойг ч анхуурлсан. Гэхдээ чухам ямар шийтгэл оногдуулах нь одоогоор тодорхойгүй байна. Дмитрий Тарасов "Путин бол манай улсын Ерөнхийлөгч. Би түүнийг хүндэлж, дэмжиж буйгаа илэрхийлэхийг хүссэн” хэмээн өөрийгөө зөвтгөжээ.

Хөлбөмбөгийн тоглолтод Туркийн “Fenerbahce” баг “Локомотив”-ийг 2:0-ээр хожсон билээ. Европын лигийн энэхүү тэмцээн нь Туркийн арми Оросын онгоцыг сөнөөснөөс хойш хоёр орны хооронд болсон спортын хамгийн том нөхөрсөг тоглолт байв.

Хуваалцах