Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Р.Чойном агсны урласан тэмээний хөшөөг сүндэрлүүлнэ

Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны урласан тэмээний хөшөөний нээлт энэ сарын 30-нд “Харх” авто сервисийн өмнөх талбайд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Чойном агсны урласан тэмээний хөшөөг сүндэрлүүлнэ
Р.Чойном агсны урласан тэмээний хөшөөг сүндэрлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны урласан тэмээний хөшөөний нээлт энэ сарын 30-нд “Харх” авто сервисийн өмнөх талбайд болно.

Р.Чойном агсан 1970 оны үед “Хажуу улаан”-ы шоронд хоригдож байхдаа өөрийнхөө төсөөллөөр тэмээний хөшөө урласан гэдэг. Гэвч тэрхүү шорон төд удалгүй татан буугдаж, нураагдахад тус хөшөө газарт хамт булагджээ.

Харин хожим дээрх “Харх” авто сервисийн захирал булагдсан газрыг нь ухаж, армотурыг нь олоод барималчдаар дахиж хийлгэснээр өдгөө хөрсөн дор биш дээр сүндэрлэх гэж байна.

Хөшөөний өндөр хоёр мерт гаруй бөгөөд энэ жил Р.Чойном агсны мэндэлсний 80 жилийн ой тохиож байна.

Хуваалцах