Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Р.Чойномын “Чин зоригийн дууль” бүтээлд санхүүжилт хайж байна

Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсан 1975 онд хүүхдэд зориулан “Чин зоригийн дууль” нэртэй бүжгэн жүжгийн цомнол бичжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Чойномын “Чин зоригийн дууль” бүтээлд санхүүжилт хайж байна
Р.Чойномын “Чин зоригийн дууль” бүтээлд санхүүжилт хайж байна. Зураг: МҮОНРТ

Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсан 1975 онд “Чин зоригийн дууль” хүүхдийн бүжгэн жүжгийн цомнол бичснийг 2011 онд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдын бүжгэн жүжиг болгохоор шийдсэн. Тэрбээр Р.Чойномын өвийг хамгаалдаг “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой хамтран санхүүжилт хайж байна. Бүжгэн жүжиг харьцангуй өндөр үнээр бүтдэг учраас ССАЖЯ, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас дэмжлэг хүлээж байгаа гэнэ. “Чин зоригийн дууль” нь хүүхдэд байгаль, дэлхийгээ хамгаалж хайрлах ухааныг ойлгуулсан нэлээд гүн агуулгатай аж.

Хуваалцах